?>

🐫 Өнөөдөр дэлхийн тэмээ хамгаалах өдөр тохиож байна.

Манай улс дэлхийд ховордож байгаа хос бөхт тэмээний удмын санг хадгалж, өсгөн үржүүлж буй цөөн хэдхэн орны нэг. Монгол үүлдэр, Галбын говийн улаан үүлдэр, Ханын хэцийн хүрэн үүлдэр, Төхөм тунгалагийн хүрэн үүлдэр, Ламын гэгээний улаан үржлийн хэсэг, Олдохын хүрэн бор омгийн гээд нийт 472 мянган хос бөхт тэмээг өсгөн үржүүлж байна.

Цаашид тэмээний тоо толгойг өсгөх, уламжлалт аргаар ачаа хөсөг, жин тээхэд ашиглах, мал маллагааны уламжлалт мэдлэгийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхэд анхаарна.

Нийт тэмээчид болон тэмээ судлаач эрдэмтэд, мал зүйч мэргэжилтнүүд та бүхэндээ Дэлхийн тэмээ хамгаалах өдрийн мэнд дэвшүүлье.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.