✅ “Хөдөө аж ахуйг дэмжих зээлийг арилжааны найман банкаар олгож байна.
Хөдөө аж ахуйг дэмжих зээлд нийт 380 тэрбум төгрөгийг 3.0 хувийн хүүтэйгээр арилжааны банкны эх үүсвэрээс олгож Засгийн газраас нийт зээлийн хүүгийн 10.65 нэгж хувийн хүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн.
Уг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд ноолуур боловсруулах үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийг эргэлтийн хөрөнгөөр дэмжих, нэмүү өртөг шингэсэн ноолууран бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зорилгоор 150.0 тэрбум төгрөг, үр тариа, тос, тэжээлийн ургамал, жимс жимсгэнэ, хүлэмжийн аж ахуй эрхлэгчид бусад ашигт таримлын тариалалт эрхлэгчдийн эргэлтийн болон тариалах талбай, хураан авах ургацын хэмжээг өсгөх, хүн амын хүнсний хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангах, нөөцийг нэмэгдүүлж, хангамж, үнийг тогтворжуулах, ажлын байр нэмэгдүүлэх зорилгоор 100.0 тэрбум төгрөг, төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 50.0 тэрбум төгрөг, ноос бэлтгэл, үйлдвэрлэлд 25.0 тэрбум төгрөг, арьс шир бэлтгэл, үйлдвэрлэлд 15.0 тэрбум, намрын ургацаас ургамлын тос, гурил, тэжээлийн үйлдвэрт улаанбуудай худалдан авахад зориулан 40.0 тэрбум төгрөгийн тус тус олгох юм.
Хөдөө аж ахуйг дэмжих хөнгөлөлттэй зээлийг арилжааны Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Ариг, Тээвэр хөгжил, Капитрон, Төрийн банкуудаар олгож эхлээд байна.
Эх сурвалж: https://mofa.gov.mn/exp/article/entry/2685…