?>

Хорио цээрийн бүс

Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа нь Худалдааны хорио цээрт халдварт өвчингүй тайван бүс нутгийн статустай байх тул бүсийг тусгаарлах мал эмнэлгийн ариун цэвэр хорио цээрийн хяналтын цэгүүдтэй байх болно.

Өвчингүй, тайван бүс нутаг руу нэвтрэх эрсдэл бүхий мал амьтныг 21 хүртэл хоног хорио цээрийн хяналтанд байлгана. Халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй, лабораторийн шинжилгээгээр сөрөг үр дүн үзүүлсэн, судалгаагаар эерэг үр дүн гарсан бол тухайн мал, амьтанд үзлэг хийсэн малын эмч эрүүл мэндийн гэрчилгээ олгож тус бүс рүү нэвтрүүлнэ. Хорио цээрийн бүсийн бас нэг чухал үүрэг нь зүүн бүсийн болон уламжлалт мал аж ахуйгаас нийлүүлэгдэх малыг шахаж бордон үйлдвэрлэлд бэлтгэх юм.

Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа руу нэвтэрсэн мал болон тус бүс дотор байсан малыг хорио цээрийн дэглэмтэй аж ахуй руу оруулах боломжтой. Мөн 48-72 цаг хяналтад байлгасны дараа үйлдвэрлэлийн бүс рүү оруулж, мах, махан бүтээгдэхүүн, арьс шир боловсруулах боломжтой. Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны нутгаас гарч байгаа шилжилт хөдөлгөөнд ямар нэг хяналт тавихгүй, харин дотогш орж байгаа бүх төрлийн шилжилт хөдөлгөөнийг мал эмнэлгийн хяналтын цэгт бүртгэж, зохих халдваргүйтгэл хийсний дараа нэвтрүүлнэ.