🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан хөдөө аж ахуйн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны Газар тариалангийн үйлдвэрлэлийн албаны дарга Ойзонгийн Мөнхбаатарыг Алтангадас одонгоор шагнасныг ХХААХҮЯ-ны Төрийн Нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн гардуулж, баяр хүргэлээ.
Эх сурвалж: https://mofa.gov.mn/exp/article/entry/2603