?>

Мал аж ахуй

Хөдөө аж ахуйн ХАЛХ ГОЛ үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны уламжлалт нүүдлийн болон хагас эрчимжсэн мал аж ахуй зэрэгцэн хөгжих бөгөөд зүүн бүсийн малыг эрүүлжүүлэн шахаж бордох, үйлдвэрлэлд бэлтгэх боломжийг бүрдүүлнэ.

ХАГАС ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН

Мал аж ахуйн нийт эдэлбэр газрын 80 хувьд үхрийн аж ахуй, 20 хувьд хонины аж ахуй байгуулахаар тооцсон. Загвар аж ахуйн хүрээнд тооцвол 11 үхрийн загвар аж ахуйн нэгж, хонины аж ахуй байхаар төлөвлөв байна. Үхрийн загвар аж ахуйн хувьд өөрийн эзэмшлийн 23 мян.га талбайд махны чиглэлийн өндөр ашиг шимт 3500 хүртэлх үхэртэй, хонины загвар аж ахуйн хувьд 4,3 мян.га талбайд 3100 хүртэлх барга үүлдрийн хоньтой байх боломжтой. Малыг зун, намрын улиралд бэлчээрээр, өвөл, хаврын улиралд нэмэгдэл тэжээлтэй бэлчээрээр маллана.

УЛАМЖЛАЛТ МАЛ АЖ АХУЙ

Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны нутагт дахь малчин иргэдийн малыг тогтмол эрүүл ахуйн үзлэг шинжилгээнд оруулж эрүүлжүүлэх арга хэмжээг авна. Нутгийн иргэдийн малыг шууд, эсвэл хагас эрчимжсэн аж ахуйг түшиглэн шахаж бордон үйлдвэрлэлд нийлүүлэх боломжтой бөгөөд зүүн бүсийн малчдын малыг хорио цээрийн бүсээр дамжуулан эрүүлжүүлэх, шахаж бордох арга хэмжээ авч үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. Зүүн бүсийн иргэд малаа үйлдвэрлэлд нийлүүлэхээс гадна хагас эрчимжсэн аж ахуйд зарж бэлэн мөнгө болгох боломжтой.

ХАГАС ЭРЧИМЖСЭН МАЛ АЖ АХУЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖ

Leave a Reply

Your email address will not be published.