?>

Газар тариалан

Газар тариалангийн салбарын гол зорилго нь тухайн бүс нутгийн мал аж ахуйн салбарыг тэжээлээр, боловсруулах үйлдвэрлэлийг түүхий эдээ хангах юм.

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН АЖ АХУЙ

Газар тариалангийн салбарын гол зорилго нь тухайн бүс нутгийн мал аж ахуйн салбарыг тэжээлээр, боловсруулах үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах юм. Загвар аж ахуй бүр гадна хөрсний эвдрэл, доройтлоос сэргийлэх, тариалангийн талбайн хөрсний чийг, дулааны горимыг нэмэгдүүлэх зорилгоор жимс жимсгэнэ мод, бут, сөөгөөр ойн зурвасыг үндсэн ба дотоод хилээр байгуулна.

Мөн сэлгэн тариалалтын аргыг үйлдвэрлэлд ашиглах юм. Тариалангийн талбай нь 3 хэсэгтэй байна. Эхний хэсэгт цулгуй уринш, хоёр дахь хэсэгт улаанбуудай, эрдэнэшиш, гурав дахь хэсэгт төмс, хошуу буудай, рапс, арвай, шар буурцаг, гурвалжин будаа зэргийг сэлгэн тариална. Ийнхүү жил бүр сэлгэн тариалалтыг хийх бөгөөд нэг хэсэгт 3 жил тутамд 1 удаа цулгүй уринш хийгдэнэ. Ингэснээр тариалангийн талбайн ашиглалтыг сайжруулах, үйлдвэрлэгчийн санхүүгийн чадавхыг бэхжүүлэх, үндэсний бүтээн байгуулалтын бүсийн хэмжээнд байгуулагдах бизнесийн салбаруудын оновчит хослолыг бүрдүүлэх боломжтой болно.

Газар тариалангийн үйлдвэрлэлд сүүлийн жилүүдэд манай оронд хурдацтай нэвтэрч буй өндөр хүчин чадлын “Цомхотгосон болон тэг элдэншүүллэггүй тариалангийн технологи”- ийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн техник, тоног төхөөрөмжийг ашиглахаар төлөвлөсөн. Газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх технологи болон тариалах таримлын нэр төрөл зэргийг харгалзан үзсэний үндсэн дээр 6000 га эзэмшлийн газар бүхий 12 аж ахуй нэгжийг байгуулахаар төлөвлөн холбогдох тооцооллыг хийсэн.

ЗӨГИЙН АЖ АХУЙ

Зөгийн аж ахуйнууд нь газар тариалангийн аж ахуйтай гэрээ байгуулан зөгийг тавьж, ургамлын тоос хүртээх замаар ургац нэмэгдүүлж, зөгийн бал үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлнэ.

Газар тариалангийн салбарын гол зорилго нь тухайн бүс нутгийн мал аж ахуйн салбарыг тэжээлээр, боловсруулах үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах юм.

Leave a Reply

Your email address will not be published.