?>

✅ Буудайн тариалалт төлөвлөсөн хэмжээндээ хүрлээ.

Энэ онд улсын хэмжээнд 368 мянган га-д улаанбуудайн тариалах зорилт дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар 380 мянган га-д улаанбуудай тариалж, төлөвлөсөн хэмжээндээ хүрлээ.


Орон нутгаас авсан мэдээллээр нийт тариалсан талбайн 80 орчим хувь нь соёололтоороо чанарын онц сайн үнэлгээтэй гарч байна.
Буудайн соёололт онц сайн үнэлгээтэй гарсан нь тариалангийн бүс нутагт 5, 6-р сард хур тунадас ахиу орж чийг их өгсөнтэй холбоотой. Хэдийгээр цаг агаар бага зэрэг сэрүүхэн байсан ч чийг хангалттай хэмжээнд байсан учраас таримлын өсөлт хөгжил, ургалтад таатайгаар нөлөөлсөн. Ингэснээр ирэх намар төлөвлөсөн хэмжээний ургацаа авах боломж үндсэндээ бүрдлээ.


Яг одоо буудайн талбайд ургамал хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлж, өсөлтийг идэвхжүүлдэг органик бордоонуудыг өгөх, хортноос хамгаалах ажил ид өрнөж байна.


Энэ жилийн хувьд цар тахлын нөлөөгөөр амаргүй нөхцөл байдалтай байсан ч манай тариаланчид халдвар хамгааллын дэглэмээ баримталж, технологит хугацаандаа сайн ажилласны үр дүн ийнхүү эерэгээр гарч байна.


Та бүхэндээ талархал илэрхийлж, эрүүл энх, ажлын амжилт хүсье.
Намар арвин ургац хурааж авахын төлөө хамтдаа хичээцгээе.


Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.