?>

Сайд З.Мэндсайхан Беларусь улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд С.В.Чепурнойг хүлээн авч уулзлаа.

Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын Экспортын зээлийн санхүүжилтээр манай яамнаас хэрэгжүүлж байгаа “Трактор, хөдөө аж ахуйн техник нийлүүлэх” төслийн хүрээнд Монгол Улсад нийт 552 ширхэг техник, тоног төхөөрөмжийг үе шаттайгаар нийлүүлнэ.

Эхний ээлжийн техникийг энэ сард багтаан хүлээн авах юм.Улирлын чанартай хөдөө аж ахуйн салбарт техник, тоног төхөөрөмжийг цаг хугацаанд нь хүлээн авч, тариаланчдад хүргэх нь нэн чухал учраас ачилтыг Беларусийн талаас хуваарийн дагуу, цаг хугацаанд нь хийхэд онцгой анхаарал хандуулан ажиллахыг Элчин сайдаас хүслээ.

Элчин сайд С.В.Чепурной Монгол Улсад 7 жил ажиллаад үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн, эх орон руугаа буцаж байна. Тиймээс түүний хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилласныг өндрөөр үнэлэн Монгол Улсын Засгийн газрын шагнал “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнасаныг гардуулж, цаашдын ажил хөдөлмөрт нь амжилт хүслээ.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

44

Leave a Reply

Your email address will not be published.