?>

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевичийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Илейн Конкиевич ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханд тус байгууллагаас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар товч мэдээлэл өглөө. Суурин төлөөлөгч Илейн Конкиевич малын тоо толгойг бэлчээрийн даацад нийцүүлэх талаар олон жил ярьсан Малын хөлийн татварын тухай хуулийн төслийг УИХ ойрын хугацаанд хэлэлцэн батална гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, бэлчээрийн зохистой менежментийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Сайд З.Мэндсайхан ХХААХҮ-ийн салбарт НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдийг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Түүнчлэн Засгийн газраас цар тахлын үед хүнсний аюулгүй байдал, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Суурин төлөөлөгчид тодорхой мэдээлэл өглөө.

Бэлчээрийн зохистой менежментийг нэвтрүүлэх, мал сүргийг тооноос чанарт шилжүүлэх талаар салбарын яамнаас тодорхой бодлого барин ажиллах бөгөөд малчид энэ асуудлыг дэмжиж байгааг З.Мэндсайхан сайд онцоллоо. Цаашид НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн нягт хамтран ажиллахаар тохиролцлоо.

Эх сурвалж:

https://www.facebook.com/mofagovmn

https://khalkhgol.mofa.gov.mn

Leave a Reply

Your email address will not be published.