?>

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Өвөрхангай аймгийн Хархорин, Уянга сумынхантай уулзлаа.

УИХ-ын дарга Г.Занданшатараар ахлуулсан бүрэлдэхүүнд багтаж Өвөрхангай аймагт томилолтоор ажиллаж байна. Эзэнт гүрний эртний нийслэл Хархорин болон Уянга сумынхантай уулзлаа.

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх дунд хугацааны бодлогыг товч танилцуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд гаргасан шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгч, иргэдийн асуултад хариулт өгөв.

– Жилд 10 сая арьс шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэр Дархан, Ховд хотод барьж байна.

– Өвөлжилт хүндэрч болзошгүй 6 аймгаас (Өвөрхангай багтсан) 40 мянган тонн мах нэмэлтээр бэлтгэн экспортод гаргах шийдвэр гаргасан. Эрсдэлийн үнэлгээгээр 5.2 сая малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлага үүссэн.

– Отрын бүс нутгуудад өөр аймгуудын малыг отроор өвөлжүүлэх, халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулна.

– Үнийн хөөрөгдлөөс урьдчилан сэргийлж өвс, хивэг, тэжээл хилээр гаргахыг 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл түр зогсоох шийдвэр гарсан талаар мэдээлэл өглөө.

Эх сурвалж:

https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.