?>

🇲🇳 Хөдөө аж ахуйн “Халх гол” Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаанаас Олон улсын ахмадын баярын өдрийг тохиолдуулан байгууллагынхаа ахмадуудаа хүлээн авч уулзан, хүндэтгэл үзүүллээ.

Уулзалтын хүрээнд ахмадууд маань байгууллагын зорилго, өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл сонсон, цаашдын зорилтын талаар санал хэлж, мэдлэг чадвар, туршлагаасаа хуваалцан үнэтэй зөвлөгөө өглөө.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нийт ахмадууддаа эрүүл саруул байж, урт удаан наслахын ерөөл дэвшүүлье.

Хөдөө аж ахуйн “Халх гол” Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа

Leave a Reply

Your email address will not be published.