🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан #ТэрбумМод үндэсний хөдөлгөөнд Хөдөө аж ахуйн “Халх гол” Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны хамт олон түүчээлэн нэгдэж, “Шинэ Налайх” цэцэрлэгт хүрээлэнгийн байршилд тэсмэг, улиас, өрөл модны бут, суулгац тарилаа.




