?>

✅ Сайд З.Мэндсайхан тариалангийн бүс нутагт хаврын тариалалтын бэлтгэл ажилтай танилцлаа.

Дархан-Уул аймгийн Орхон сумын хүнсний ногоо тариаланчид болон аймгийн ХААГ-ын удирдлагуудтай уулзаж, хаврын тариалалтын явц болон тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцлоо.

Орхон сумын тариаланчдын 80 орчим хувь нь төмс хүнсний ногоо тариалдаг бөгөөд Монгол Улсын хүнсний ногооны хэрэглээний 13 хувийг дангаараа нийлүүлж байна.

Цаашид бид дотоодын хүнсний ногооны хэрэгцээгээ бүрэн хангадаг болох бодлогын хүрээнд тариалангийн бүс нутагт:

1️⃣ Өвлийн хүлэмжийн аж ахуйг байгуулж, жилийн дөрвөн улиралд хүнсний ногооны тариалалтыг тогтвортой явуулах,

2️⃣ Орхон, Хонгор суманд техникийн дундын төв байгуулах,

3️⃣ Бүрэн автомат, механикжсан зоорийн аж ахуйг байгуулах зэрэг нэн даруй шийдвэрлэж ирэх 7 хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаанд санал оруулахаар боллоо.

Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын нутагт эрчимжсэн мал аж ахуй эрхлэгч “Газар агро” ХХК-ийн үйл ажиллагаа болон “Арвин хур” ХХК-ийн усалгаатай тариалангийн талбайн үрсэлгээний ажлын явцтай танилцлаа.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.