?>

✅ 🇲🇳 Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон танхимын зарим сайд нарын хамт орон нутагт ажиллаж, “Дархан арьс ширний цогцолбор” ТӨХХК-ийн бүтээн байгуулалтын явцыг танилцууллаа.

Дархан арьс ширний цогцолбор нь ус, эрчим хүч, түүхий эдийн хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологи бүхий “Эко парк” болох юм. Европын холбооны стандартууд, орчин үеийн шилдэг технологиудын шаардлагад нийцсэн экспортын чиг хандлагатай, жилд 10 сая ширхэг арьс шир, ноос боловсруулах хүчин чадал бүхий байгууламжууд баригдаж, шууд 2300, шууд бусаар 7500 орчим байнгын ажлын байр шинээр бий болно.

Өнөөдрийн байдлаар ноос боловсруулах үйлдвэрийн барилгын ажил 86 хувь, дэд станцын угсралт 95 хувь, бохир ус цэвэрлэх байгууламжийн барилгын ажил 80 хувь, дотор дулааны шугамын ажил 70 хувь, богийн арьс шир боловсруулах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувь, уур гаргах үйлдвэрийн барилгын суурийн ажил 18 хувийн гүйцэтгэлтэй байна.

Маргааш үргэлжлүүлэн тариалангийн бүс нутагт хаврын тариалалтын ажлын явцтай танилцаж, шаардлагатай асуудлуудыг шийдвэрлэнэ.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.