?>

Хөдөө аж ахуйн “Халх гол” Үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны албан хаагч, мэргэжилтнүүд 2021 оны 03 дугаар сарын 19-нөөс эхлэн Дорнод аймгийн Халх гол сумд байрлах Загвар аж ахуйд албан томилолтоор ажиллаж байна.

Энэ үеэр хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор Загвар аж ахуйн хөдөлгөөнт ба суурин техник, тоног төхөөрөмжийн хүчин чадал, техникийн нөхцөл, ашиглалт, сэлбэг хэрэгслийн тооцоо судалгааг гарган, үйлдвэрлэлийн техник, машин, тракторуудыг агротехнологийн шаардлагын дагуу цаг хугацаанд нь бэлэн байлгах, засвар үйлчилгээг төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгэх мэргэжил арга зүйн удирдлагаар ханган, аж ахуйн техникч, ажилтнуудад мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө өгч хамтран ажиллаж байна.

Мөн мал аж ахуйн хаваржилт, төл хүлээн авах ажлын хүрээнд үхэр сүрэгт ангилан ялгалт хийж, зүсмийн бүртгэл, малын ээмэгжүүлэлт, тооллого бүртгэлийг хийн, үхрийн байрыг сэлбэн засаж, төл хүлээн авалт, малын арчилгаа, маллагааны нөхцөлд үнэлэлт өгч, малчинд мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.

Томилолтоор ажиллаж буй албан хаагчид нь Аймгийн болон сумын онцгой комисстой хамтран ажиллаж, хөл хорио, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахин хариуцлагатай ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published.