?>

“Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аянд нэгдэж байна.

Жендэрийн үндэсний хорооноос Монголд анх удаа “Би жендэрийн хэвшмэл ойлголтын эсрэг байна” аяныг өрнүүлж байна. Энэхүү аяныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам дэмжин ажиллаж байна. Манай байгууллага нь тус аянд нэгдэж байна.

Жендэрийн үндэсний хороо Үндэсний статистикийн хороотой хамтран “Монгол улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгааг хийсэн юм.

Судалгааны үр дүнд суурилсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар батлуулан ийнхүү хэрэгжүүлж эхлээд байна.

Leave a Reply

Your email address will not be published.