?>

Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг 2021 оны гуравдугаар сарын 31 хүртэл сунгах саналыг УОК-оос гаргалаа.

Улсын онцгой комиссын хурал 2020 оны арванхоёрдугаар сарын 27-ны өдөр буюу өнөөдөр цахим хэлбэрээр боллоо.

Хурлаар “Ковид-19”-ийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хийсэн ажил, аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах зэрэг асуудлыг хэлэлцэв.

✅ Аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах.

✅ Хилийн бүх боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөн сунгах.

✅ Эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас, бараа материалыг хилээр нэвтрүүлэхийг тухай бүр нь шийдвэрлэх.Улсын Онцгой Комиссын саналыг ирэх Лхагва гарагт болох Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.2020 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс шинэ он гартал нийслэлд тэг зогсолт хийх тухай нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээлэл ямар ч үндэслэлгүй юм.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.