?>

Бүх төрлийн будаа, ургамлын тос, өвс, тэжээлийг гааль, нөат-аас чөлөөлөхөөр боллоо.

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гааль, НӨАТ-ын татвараас чөлөөлөх тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Бүх төрлийн будаа, ургамлын тос бол импортоос хамааралтай хүнсний бүтээгдэхүүн.

Байгаль цаг уур, цар тахалтай холбоотойгоор дэлхийн зах зээлд энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ өсөх, нийлүүлэлт хомсдох төлөвтэй байна. Иймд ниргэсэн хойно хашгирах хүндрэл, хомсдол нүүрлэхээс урьтаж тодорхой нөөц бүрдүүлэх, хангамжийг тасалдуулахгүй байх зорилгоор монголчуудын хүнсний түгээмэл хэрэгцээ болох цагаан, шар, гурвалжин будаа, ургамлын тосыг Гааль, НӨАТ-аас чөлөөлүүлэхээр Засгийн газраас хуулийн төсөл санаачлан УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүллээ.Энэ хуулийн бас нэгэн гол заалт нь бүх төрлийн мал амьтны тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг Гааль болон НӨАТ-аас мөн чөлөөлөх байлаа.

Зуншлага тааруу, хадлангийн гарц муутай байсан хэд хэдэн аймагт өвөлжилт хүндрэх нь мэргэжлийн байгууллагуудаас гаргасан зудын үнэлгээгээр тодорхой болсон. Идэр есийн хүйтэн тачигнахаас өмнө малчдадаа дэм болох оновчтой шийдвэрийг нэг ч хором алгуурлалгүй шуурхай гаргах нь хамгаас чухал байв. Хуулийн зорилгыг дэмжиж, шуурхай баталсан УИХ-д талархал илэрхийлье.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.