?>

Хүнсний хангамжийн шуурхай удирдлагын штабаас бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хариуцлагатай үед хэрэгжүүлж байгаа алхмуудын талаар товч мэдээлэл хүргэе.

Улсын онцгой комиссын хурлаар Хүнсний хангамжийн шуурхай удирдлагын штаб байгуулсныг ХХААХҮ-ийн сайдын хувиар ахалж, өчигдөр аймаг, нийслэлийн Засаг дарга нар холбогдох яамдын төлөөлөлтэй цахим хурал хийж, хүнсний хангамжийг найдвартай, тогтвортой байлгах чиглэлд хийх ажлуудаа нэгтгэлээ.

Хүнсний хангамжийн шуурхай удирдлагын штаб өдөр бүр нийслэл, орон нутгаас мэдээлэл авч, нэгтгэж байна. Одоогийн байдлаар мах, хүнсний хангамж тогтвортой байна.

Иргэдийн махны хэрэгцээ худалдан авалт нэмэгдсэнтэй холбоотойгоор нөөцийн махны худалдааг нийслэлийн 6 дүүргийн 15 байршилд маргаашаас буюу 11-р сарын 15-наас борлуулна.

Хонь, үхрийн мах борлуулах бөгөөд үнийн хувьд нөөцийн махны тогтсон тарифаар явна.

Эх сурвалж: https://mofa.gov.mn/exp/article/entry/2240…

Leave a Reply

Your email address will not be published.