?>

🇲🇳 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Атрын IV аян-Эх орны эрүүл хүнс” уриатай “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” сэдэвт үндэсний чуулган гурван өдрийн турш үргэлжилж өндөрлөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганыг нээж оролцлоо. Тэрбээр хүн амыг чанартай, аюулгүй, эрүүл хүнсээр хангахад дотоодын үйлдвэрлэгч-тариаланчдын хувь нэмэр, хөдөлмөр зүтгэл чухал болохыг онцлоод цаашид органик хүнс экспортлогч орон болохын төлөө хамтдаа хичээн ажиллахыг тодотгон хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Ер бусын хямралын цаг үед эхэлж буй энэ удаагийн хаврын тариалалтыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, газар тариалангийн үйлдвэрлэлийг өнгөрсөн оны түвшингээс бууруулахгүй байх нь эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах, цар тахал, олон улсын хямралыг даван туулахад нэн чухал ач холбогдолтой гэдгийг онцлон тэмдэглэж, чуулганд оролцогчдод илгээлт илгээсэн юм.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан: Бид 2025 он гэхэд 687 мянган га талбайд тариалалт хийж, 313 мянган га талбайг уриншлан, нийт үйлдвэрлэх бүтээгдэхүүний төсвийг 1.4 их наяд төгрөгт хүргэх зорилттой ажиллаж байна. Энэ зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө жилийн дөрвөн улиралд цаг наргүй хөдөлмөрлөдөг тариаланчдын маань хичээл зүтгэл хамгаас чухал билээ. Төрийн зүгээс шаардлагатай дэмжлэгийг үзүүлж хамтран ажиллана.

#Тариаланчдын_улсын_зөвлөгөөн

#АтарIV_эх_орны_эрүүл_хүнс

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.