?>

✅ Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр УИХ-ын гишүүдтэй санал солилцлоо.

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал нар өнөөдөр манай яаманд ажиллалаа.

Уулзалтын эхэнд салбарынхаа дунд хугацааны бодлогоо танилцуулж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч буйгаа дурдлаа.

Тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд ямар бодлогын дэмжлэг хэрэгтэйг, салбарын яамнаас санаачлан хэрэгжүүлсэн ажлын явц, үр дүнг ярилцаж, цаашид юунд зорьж байгаагаа онцоллоо.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд энэ үеэр “Нөхөн сэргээгддэг баялгаа дэмжихийн ач холбогдлыг чухалчлаад, Улаанбаатар хотын мах, сүүний хэрэгцээг тогтвортой хангая, бодлогын болоод хөрөнгө оруулалтын ямар дэмжлэг хэрэгтэйг УИХ-д танилцуулъя. Та бүхэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд чухал хэрэгтэй саналаа боловсруул. Хэд хэдэн тодорхой ажил бодит үр дүнгээ өгсөн нь сайн хэрэг. Цаашид аж ахуйн нэгж, малчиндаа эдийн засгийн бодит дэмжлэг болохуйц санаачилга боловсруулахад хамтдаа анхаарах” талаар саналаа илэрхийллээ.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.