?>

✅ Хонь, тэмээний ноосны урамшууллыг олголоо.

“Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 оны ноосны урамшууллыг олголоо.

Үндэсний 83 үйлдвэр, цехэд 2020 онд хонь, тэмээний ноос бэлтгэн нийлүүлсэн 90,064 малчин, мал бүхий этгээдэд 31.2 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллын баримт бүртгэгдсэн. Үүнээс журмын шаардлага хангасан 78 үйлдвэрт 18,566.3 тонн хонины ноос, 676.2 тонн тэмээний ноос бэлтгэн нийлүүлсэн 88,669 малчин, мал бүхий этгээдэд 30.7 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллыг өнөөдөр малчдын дансанд шилжүүллээ.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.