?>

Орон нутагт ажиллах тариаланчдыг PCR шинжилгээ, аймгийн онцгой комиссын тодорхойлолтыг үндэслэн нэвтрүүлнэ.

Ковид-19 халдварын эрсдэл үүсээд байгаатай холбогдуулан хөдөө орон нутагт ажиллаж буй 14 мянга орчим тариаланчдыг 4-р сарын 3-17-ны хооронд вакцинжуулах ажлыг Эрүүл мэндийн яамтай хамтран зохион байгуулна.

Хаврын тариалалтын ажлыг технологийн хугацаанд үр дүнтэй зохион байгуулах, хэрэгцээт үр бордоо, шатахуун, сэлбэг хэрэгсэл, ургамал хамгааллын бодис тээвэрлэх ажлыг саадгүй нэвтрүүлэх зорилгоор тариаланчид, ногоочид, зөгийчид, техник болон үр бордоо, ургамал хамгааллын бодис нийлүүлэгч диллер аж ахуйн нэгжүүдийн ажилтнуудыг PCR шинжилгээг үндэслэн нийслэл хот болон аймаг, сумаас нэн яаралтай гаргах ажлыг шуурхай зохион байгуулахаар боллоо.

Эх сурвалж: https://www.facebook.com/mofagovmn

Leave a Reply

Your email address will not be published.