?>

Нийт иргэд, малчдад сэрэмжлүүлэг

‼️ НИЙТ ИРГЭД, МАЛЧДАД СЭРЭМЖЛҮҮЛЭГ ‼️

Энэ сарын 16-20-ны өдөр агаарын температур хүйтэрч, 18-ны өдөр нутгийн баруун хагаст, 19-ний өдөр нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсэж цасан болон шороон шуурга шуурч, авто зам, даваа цасанд хаагдах, халтиргаа гулгаа үүсэж мал аж ахуйн салбарт хүндрэл учирч болзошгүй байна.

Иймд иргэд, малчид та бүхэн эдгээр өдрүүдэд малаа бэлчээрлүүлэхгүй байх, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малын хашаа, хороогоо дулаалах, гэр орноо салхи, шуурганаас хамгаалах зэрэг хувийн бэлтгэлээ хангаж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Эх сурвалж: https://www.facebook.com/mofagovmn/

Leave a Reply

Your email address will not be published.