?>

Аварга, хошой аварга малчин өрх, улсын аварга тариаланч шалгаруулах журмыг шинэчлэв.

Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн ээлжит хуралдаанаар Улсын аварга малчин шалгаруулах “Журам шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, шинэчлэлээ.

Улсын аваргыг шалгаруулахдаа малынхаа тоог бэлчээрийн даацад тохируулсан, чанарыг нь сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, мал эмнэлгийн үзлэгт малаа бүрэн хамруулсан, орлогоосоо бэлчээрийн доройтлыг сайжруулахад зарцуулсан байх зэрэг шалгуур үзүүлэлтүүдийг чухалчилах болно.

Мөн худаг гаргаж, булаг, шандны эхийг хамгаалсан, өвс, тэжээлээ нөөцөлсөн, эрүүл, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, ажлын байр бий болгож ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулсан байх нь улсын аваргаар шалгаруулах бас нэг хүчин зүйл болох юм.

Эх сурвалж: https://www.facebook.com/mofagovmn

Leave a Reply

Your email address will not be published.