?>

Цар тахлаас сэргийлэх, эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулах хуулийн хэрэгжилтэд хяналт тавих Түр хороо яг одоо хуралдаж байна.

УИХ-ын гишүүдийн зүгээс өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд ямар ажлууд хийж байгааг тодрууллаа.

✅ Өвөлжилтийн бэлтгэлийн хүрээнд хөл хорио тогтоосон үед зүүн аймгуудаас бэлтгэсэн 45 мянган ширхэг боодол өвсийг говийн аймгуудад шилжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

✅ Бүх төрлийн малын тэжээлийг импорт, гаалийн татвараас чөлөөлөх хуулийн төслийг Засгийн газар дэмжсэн. УИХ-д өргөн барих гэж байна.

✅ Тэжээлийн хомсдол нүүрлэж, үнийн хөөрөгдөл үүсэхээс сэргийлж хивэг, тэжээлийн экспортыг 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл түр хязгаарласан байгаа.Өвлийг өнтэй давахын тулд холбогдох шийдвэрүүдийг шуурхай гарган ажиллаж байна.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z/

Leave a Reply

Your email address will not be published.