?>

Хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Болорчулуун нар хүнс үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл болох “Талх Чихэр” ХК, “Алтан тариа” ХХК, “Милл Хаус” ХХК-ийн үйлдвэрлэлийн явц, нөхцөл байдалтай танилцлаа.

Коронавирустай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний худалдан авалт нэмэгдэж, дагаад түгээлтийн ачаалал нэмэгдэж буйг хүнс үйлдвэрлэгчид хэлж байв. Дээрх компаниудын хувьд ажилчдын аюулгүй байдалд тогтмол анхаарч эрүүл ахуй, хамгаалалтын хувцас хэрэглэлээр хангаж, эрүүл мэндийн байгууллагаас өгч буй заавар зөвлөмжийг баримталж ажиллаж байна. Бүтээгдэхүүний нийлүүлэлт тодорхой хэмжээгээр нэмэгдсэн ч ажилтан алба хаагчдын тоог нэмэгдүүлж, уртасгасан цагаар шаргуу ажиллан, нийслэлийн болон орон нутгийн иргэдийн хүнсний хэрэгцээг хангаж байгааг энэ үеэр онцоллоо. Хүнс үйлдвэрлэгч дээрх компанийн зүгээс хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлт тасалдах, хомсдол үүсэхгүй тул худалдан авагчдыг сандрахгүйгээр тайван байж болно гэдгийг хэлж байлаа.

Эх сурвалж: https://www.facebook.com/mofagovmn

Leave a Reply

Your email address will not be published.