?>

“Халх гол” загвар аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажил хангагдлаа.

Байгууллагаас томилолтоор ажилласан баг загвар аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах чиг үүргийн хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:

1. Үхэр сүргийн өвөлжилтөд зориулан ногоон тэжээл, байгалийн хадланг талбайгаас ачиж тээвэрлэн тэжээлийн байранд буулгаж нуруулдаж хураасан.

2. Техник, тоног төхөөрөмж нэг бүрт үзлэг, оношлогоо хийж зайлшгүй хийгдэх засвар үйлчилгээний жагсаалт үйлдсэн.

3. Услалтын системийн толгойн барилгын ус сорох хоолойг усны түвшингээс дээш гаргаж усыг шавхсан.

4. Бороожуулагчийн шланг, насадка нэг бүрийг авч усыг гоожуулж цэвэрлэн хатааж буцаан угсарсан.

5. Үхэр сүргийн тооллого хийж, ээмэгжүүлэн зургаар баталгаажуулсан.

SONY DSC
SONY DSC
SONY DSC

6. Тариалангийн талбайн торон хашааг сэлбэж зассан.

Эх сурвалж: https://www.facebook.com/khalkhgol.mofa

Leave a Reply

Your email address will not be published.