?>

Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь сэдэвт зөвлөгөөн болж байна.

“Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөн өнөөдөр болж байна. AVSF Монгол байгууллагаас Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Текстилийн тогтвортой үйлдвэрлэл” төсөл, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо хамтран хэрэгжүүлж байгаа малчдын хоршоодын сайн туршлагуудыг энэхүү зөвлөгөөний үеэр танилцуулах юм.

“Монголын ноос, ноолуурын салбарт тогтвортой байдлыг хөгжүүлэх нь” сэдэвт зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Европын холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер Ив Лукас оролцов.

Эх сурвалж: https://mofa.gov.mn/exp/article/entry/2222

Leave a Reply

Your email address will not be published.