?>

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан ОХУ-ын худалдааны төлөөлөгчийн газрын тэргүүн М.В.Васильевтай уулзлаа.

М.В.Васильев хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа өргөжин тэлж байгааг онцлон тэмдэглээд, хөдөө аж ахуйн салбарт ашиглаж байгаа Оросын тоног төхөөрөмж, техник хэрэгсэлд тариаланчид ам сайтай байгааг ярианыхаа үеэр дурдлаа.

Түүнчлэн Монголын зохион бүтээгчдийн бүтээсэн “Леганда-570” бага оврын онгоц ОХУ-ын Новосибирск хотод угсрагдаж байгаа бөгөөд энэхүү онгоцыг үлийн цагаан оготно устгах ажилд ашиглах боломжтойг илэрхийллээ.

ХХААХҮ-ийн сайд Мэндсайхан Монгол Улсын баруун болон зүүн бүс нутагт улаанбуудай хадгалах 2 элеватор барих төслийг ОХУ-ын Внешэконом банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх саналтай байгаагаа уламжиллаа.

Leave a Reply

Your email address will not be published.