?>

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Дорнод аймагт ажиллалаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Дорнод аймагт ажиллалаа. Эдгээр өдрүүдэд Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд орон нутагт ажиллаж байна.

Уулзалтын үеэр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг танилцуулж, холбогдох зарим асуудлаар үүрэг чиглэл өгсөн юм.

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан Дорнод аймгийн Мал эмнэлгийн газар болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйл ажиллагаатай танилцан ажилтан, алба хаагчидтай уулзаж, тэдний санал бодлыг сонслоо.

Мөн энэ үеэр тус аймагт нэн шаардлагатай автомашины асуудлыг шийдвэрлэж, хүлээлгэн өглөө.

Leave a Reply

Your email address will not be published.