?>

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан салбарын дунд хугацааны бодлогоо танилцууллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Зам тээврийн хөгжлийн  сайд Л.Халтар, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон болон аймаг, орон нутгийн удирдлага, холбогдох албаны хүмүүс Дархан, Сэлэнгэ аймагт ажиллалаа.

Энэ үеэр сайд З.Мэндсайхан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг ирэх жилүүдэд хөгжүүлэх дунд хугацааны бодлогоо танилцууллаа.

“Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тулгуурлан хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогыг тодорхойллоо.

З.Мэндсайхан сайдын хэлснээр Монгол Улс хүнсний аюулгүй байдлаа хангах, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэгцээг дотоодоос бүрэн хангах, импортыг орлох болон экспортын баримжаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд түлхүү анхаарч ажиллана гэв.

Leave a Reply

Your email address will not be published.