?>

“Яндангаа хөөлье” аян үргэлжилж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрсийг хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос “Яндангаа хөөлье” аяныг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 20-ны өдрийг дуустал улсын хэмжээнд зохион байгуулахаар болсон.

Энэхүү аяны хүрээнд 09 дүгээр сарын 15-ны өдөр “Таван толгой түлш” ХХК-ны инженер ХХААХҮЯ-ны харьяа байгууллагуудын албан хаагчдад сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэх, угаарын хийн хордлогод өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, гаралтыг бууруулах талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө. Мөн уг аянд идэвхитэй оролцож, орчны бохирдлыг бууруулж, иргэдийг угаарын хийн хордлогоос хамгаалах ажилд санаачлагатай оролцохыг уриаллаа.

Leave a Reply

Your email address will not be published.