ХХААХҮ-Ийн Сайд Ч. Улаан: Хүнсний Хомсдол Үүсэхгүй, Бөөнөөр Нөөцлөх Шаардлагагүй

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Хүнсний хангамж, нийлүүлэлт, авч хэрэгжүүлж буй ажлын талаар өнөөдөр мэдээлэл өгсөн юм.  Тэрбээр Махын хувьд  жилийн хэрэгцээ өөрөөр хэлбэл шинэ махтай золготол хэмжээнд хангалттай нөөцтэй байна. Зах зээлд худалдаалах 20 гаруй мянган тонн мах байна. Үүнийг үлдэж байгаа хугацаанд хуваагаад үзэхэд Улаанбаатар хотод сар тутам 3000-4000 тонн махыг нийлүүлэх боломжтой. Ингэсэн тохиолдолд 100-130 тонн өдөр тутам махыг зах зээлд гаргах нөөц байна.

Гурилын хувьд бид бүтэн жилийнхээ хэрэгцээг хангах, энэ жилийн шинэ ургацтай золгох хэмжээнд гурил үйлдвэрлэх будааны нөөцтэй. Анхаарал татаж байгаа гол бүтээгдэхүүн бол  бүх төрлийн будаа байна. Цагаан будаа, шар будаа, хөц будаа гурвалжин будаа. Энэ бүтээгдэхүүний хувьд онцлогтой. Дотоодод үйлдвэрлэдэггүй, 100 хувь импортоор авдаг. Эдгээрийн импортын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллаж байгаа юм. Төрөл тус бүрээр нь авч үзвэл 2-4 сарын нөөц байна. Элсэн чихрийн 3 сарын нөөцтэй. Импортоор явж байгаа 7 мянган орж ирвэл 5-6 сарын нөөцтэй болно.

Одоогийн байдлаар ургамалын тосны 2,5 сарын нөөцтэй. Импортыг нэмэгдүүлэх арга хэмжээ авсан. Импортын  гааль болон нэмүү өртөгийн албан татварыг бүрэн чөлөөлсөн. Татварын хуулиуд хэлэлцэн батлагдах хүртэл орж ирсэн импортын татварыг 2 сараар хойшлуулан тооцно. Хууль батлагдсаны дараа чөлөөлөөд явна. Эдгээр бүтээгдэхүүн дээр дотоодод үйлдвэрлэдэггүй учир импортын дэмжихээс аргагүй байна. Энэ онцгой нөхцөлд зорчигчийн хөдөлгөөнийг бүх чиглэлд хаасан. Харин хүнсний бүтээгдэхүүний импортод хориг тавиагүй байна”  гэдгийг  мэдээлсэн юм.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн