?>

🇲🇳 Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Атрын IV аян-Эх орны эрүүл хүнс” уриатай “Хүнсний хангамж, аюулгүй байдал-Газар тариалан” нэгдсэн чуулган “Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн”-өөр эхэллээ.

Зөвлөгөөнийг нээж, үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн ололт амжилт, тулгамдаж буй асуудал, сорилтууд, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд төрийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа танилцуулав.

Бид хүн ардынхаа хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж тариалангийн гаралтай бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах нэгэн зорилгын төлөө ажиллахад энэхүү чуулган, зөвлөгөөн чухал хувь нэмэр оруулах юм.

Хаврын тариалалтын нөр их ажлын гараан дээр зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ амжилт хүсэж, ургац арвин байхын ерөөл дэвшүүлье.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.