?>

✅ ХХААХҮЯ-ны Хөрс, ургамал хамгаалал, үр сортын хэлтсийн дарга Д.Есөн-Эрдэнэ: Хаврын тариалалтыг технологийн хугацаанд эхлүүлэх бүх бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ жилийн хувьд 386.1 мянган га-д үр тариа, үүнээс 362.7 мянган га-д улаанбуудай, 70.2 мянган га-д малын тэжээл, 66.4 мянган га-д тосны ургамал, 17.3 мянган га-д төмс, 12 мянган га-д хүнсний ногоо, 7.6 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 559.6 мянган га–д тариалалт хийж 339.9 мянган га-д уринш боловсруулан бэлтгэхээр ажиллаж байна.

Хаврын тариалалтад зориулж улаан буудайн үрийг дотоодоосоо хангах бүрэн боломжтой. Тариалан бүхий иргэн, аж ахуйн нэгжүүдээс судалгаа авахад нийт энэ оны тариалалтад зориулж 43,000 тонн үр нөөцөлсөн байна. Мөн Хөдөө аж ахуйг дэмжих санд 16,000 тонн үрийн нөөц байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас үрийн захиалгыг орон нутгаас авч нэгтгээд, хуваарилах, олгох ажлыг зохион байгуулж байна. Үрийг 30 хувийн урьдчилгаатай, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэх нөхцөлтэйгээр зээлээр олгоно.

Линк: https://mofa.gov.mn/exp/article/entry/2660

Эх сурвалж: https://www.facebook.com/mofagovmn

Leave a Reply

Your email address will not be published.