?>

📌 Улаанбуудайн хураалт 50, төмс, хүнсний ногооных 75 хувьтай байна.

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас цаг үеийн асуудлаар тодрууллаа.

– Ургац хураалтын явц ямар байна вэ?

Энэ онд Монгол Улс 660 орчим мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 389 мянган га-д улаанбуудай тариалсан. Өнөөдрийн байдлаар улаанбуудайн хураалт газар дээрээ 50 орчим хувьтай байна. Төмс, хүнсний ногооных 75, тэжээл, тосны ургамлын хураалт 27 хувьтай байна. Энэ жилийн тухайд ургац хураалтын үеэр цаг агаарын төлөв байдал сэрүүн, хур тунадас элбэг байгаагаас ургац хураалтын ажил 15 орчим хоногоор хойшлоод байна.

Эх сурвалж: https://mofa.gov.mn/exp/article/entry/2515

Leave a Reply

Your email address will not be published.