?>

✅ Францын Хөдөө аж ахуйн яамтай хамтран ажиллах боломжийг нээлээ.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 10 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд Франц улсад ажлын айлчлал хийв.

Айлчлалын хугацаанд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Францын Хүнс, хөдөө аж ахуйн яамны Европ, олон улсын хамтын ажиллагааны хэлтсийн дарга Ламбер Фредериктэй хоёр талын уулзалт хийж Монгол, Францын хүнс, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны төлөв, ойрын хугацаанд хамтран хэрэгжүүлэх, өргөжүүлэх боломж, арга хэмжээний талаар санал солилцов.

Талууд энэ онд багтаан Хөдөө аж ахуйн яамд хоорондын ажлын хэсгийн IV хурлыг цахим хэлбэрээр зохион байгуулах, хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулахаар тохирлоо.

Эх сурвалж: https://mofa.gov.mn/exp/article/entry/2513

Leave a Reply

Your email address will not be published.