?>

📌 Намрын ургац хураалтад бүх нийтээрээ оролцохыг уриалж байна.

Засгийн газрын хуралдаанаар ургац хураалтын ажилд чухал шаардлагатай хүн хүч, техник тоног төхөөрөмж, зам тээвэртэй холбоотой асуудлаар шийдвэр гаргалаа.

Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулбал улсын дунджаас харьцангуй ахиу ургац хураан авах төлөвтэй харагдаж байна. Хаврын тариалалтыг хөл хорионы үед эхлүүлсэн ч манай хувийн хэвшлүүд, ногоочид, тариаланчид цаг хугацаандаа ургацаа тариалж, намрын ургац хураалтын бэлтгэл ажлыг хангах энэ цаг үед ирээд байна.

Энэ онд бид нийтдээ 616 мянга га-д тариалалт хийсэн. 416.8 мянган га-д үр тариа, үүнээс 385.1 мянган га-д улаанбуудай, 19.1 мянган га-д төмс, 9.4 мянган га-д хүнсний ногоо, 86.4 мянган га-д тосны ургамал, 80 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалсан.

✅ Энэ зун орсон хүчтэй аадар бороо, үерийн улмаас ургац тээвэрт ашиглагдах улсын болон орон нутгийн чанартай зам гүүрийн эвдрэл, гэмтэл их гарсан учир авто замын эвдрэл гэмтлийг шалган тогтоож, ургац тээврээс өмнө засварын ажлыг дуусгахаар шийдвэрлэлээ.

✅ Энэ жилийн ургац хураалтын ажилд ажиллах хүн хүчний хэрэгцээ шаардлага урьд жилүүдийнхээс илүү буюу урьдчилсан байдлаар 8 мянга гаруй хүнийг гэрээгээр авч ажиллуулах хүсэлтийг орон нутгаас ирүүлээд байна. Тиймээс их дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн оюутан, залуучууд сонсогч, цэргийн алба хаагчид, ажлын байр хайж буй иргэдийг ургац хураалтад хамруулахаар боллоо.

📌 Ургац хураалтын ажилд оролцох иргэдийг үнэ хөлсгүй ажиллуулна гэсэн ойлголт биш, аж ахуйн нэгжүүдтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаад өдөрт дунджаар 50 орчим мянган төгрөгийн цалин урамшуулалтай ажиллана. Ургацын талбайд очиж, тариаланчдынхаа бий болгосон баялгийг хураалцах ажилд бүх нийтээрээ оролцохыг уриалж байна.

Линк: https://www.facebook.com/Mendsaikhan.z/videos/556727542027374

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.