?>

✅ Улаанбуудайг яагаад биржээр арилжих хэрэгтэй вэ?

Хөдөө аж ахуйн бирж нь салбарын бараа, түүхий эдийг чанар стандартын дагуу бэлтгэн нийлүүлэх, хадгалах, тээвэрлэх, биржээр арилжих цогц системийг бий болгох замаар малчид, тариаланчид, хоршоодын оролцоог сайжруулж жилийн турш тогтвортой орлоготой болох нөхцөлийг бүрдүүлэх, үндэсний үйлдвэрийг дэмжих, экспортын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулдаг. Одоогийн байдлаар биржээр ноолуур, тосны ургамал, завод ноос, тэмээний ноос, хонины ноос, ямааны завод ноосыг арилжиж байна.

Энэ намраас эхлэн биржээр хүнсний улаанбуудай арилжихаар бэлтгэл ажлуудыг зохион байгуулж байгаагаас дурдвал,

✍️ Орон нутаг дахь тариаланч, гурилын үйлдвэрүүдийн төлөөлөлтэй уулзаж, харилцан санал солилцох.

✍️ Хүнсний буудайн арилжаа болон төлбөр тооцооны шимтгэлийг 0 хувь болгон чөлөөлж, брокерын зуучлалын шимтгэлийг 0,1 хувь байлгахаар тохиролцов.

✍️ 15 ААН-ын 240 мянган тоннын багтаамжтай агуулахыг итгэмжиллээ.

✍️ Итгэмжлэгдсэн агуулахуудад биржийг төлөөлөн хүнсний буудай хүлээн авах боловсон хүчнийг бэлтгэх, чадавхижуулах ажлыг зохион байгуулж байна.

📌 Биржээр улаанбуудай арилжих хэрэгцээ, шаардлага:

✅ Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах.

✅ Хөдөө аж ахуйн салбарыг цахимжуулах “Цахим хөдөө аж ахуй” зорилтыг биелүүлэх.

✅ Тариаланч, үйлдвэрлэгчдийг холбосон нэгдсэн сүлжээ, мэдээллийн санг бий болгох.

✅ Газар тариалангийн мөшгөх системийг бий болгох.

✅ Бодит гүйцэтгэл дээр суурилсан эдийн засгийн ил тод урамшууллын тогтолцоо руу шилжих.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.