?>

✅ Цаг үеийн чухал асуудалд яаралтай арга хэмжээ авч ажиллах үүрэг чиглэл өглөө.

📌 ХХААХҮЯ-ны өнөөдрийн шуурхай хурлаар:

1. Зуншлага тааруу байгаа аймгуудад эрсдэлийн үнэлгээ хийж, өвөлжилт, хаваржилтад бэлтгэх;

2. Хөдөө аж ахуйн биржээр улаанбуудай арилжих ажлын хүрээнд тариалан эрхлэгч, үйлдвэрлэгч нартай уулзалт зохион байгуулах;

3. Орон нутаг дахь агуулахуудыг баталгаажуулж, цахим системд холбох ажлыг шуурхайлах;

4. Беларусаас ирж байгаа тоног төхөөрөмжүүдийг хүлээн авах, хувиарлах ажлыг шуурхай зохион байгуулах;

5. Сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлэх ажлыг дотоодын аж ахуйн нэгжүүдтэй хамтран зохион байгуулах;

6. Тариалалтын ажилтай холбогдуулан тариалангийн бүс нутгуудын авто замын асуудлыг шийдвэрлэхэд Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллах зэрэг шаардлагатай чухал асуудлаар холбогдох газруудад үүрэг даалгавар өглөө.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.