?>

✅ “Биокомбинат” ТӨХХК-ийн шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлэхээр уулзалт зохион байгууллаа.

Унгар Монгол хоёр улсын хамтын ажиллагааны чухал төсөл болсон “Биокомбинат” Төрийн Өмчит ХХК-ийн шинэчлэлтийн ажлыг эрчимжүүлэх, зарим тулгамдаад байгаа асуудлуудыг шийдвэрлэх талаар Унгар улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Төрийн нарийн бичгийн даргын орлогч Иштван Юу-тай цахим уулзалт зохион байгуулж, харилцан санал солилцлоо.

“Биокомбинат” Төрийн өмчит ХХК-ийн шинэчлэлийн ажлыг байгуулсан зээлийн хэлэлцээрийн хүрээнд төлөвлөсөн хугацаанд дуусгах, төсөл хэрэгжих хугацаанд хоёр талын холбогдох технологийн инженерээс бүрдсэн Төслийн багийг бүрдүүлж хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Энэхүү төслийн техник мэргэжлийн асуудлыг шийдвэрлэх уулзалт зөвлөгөөнийг холбогдох байгууллагууд хооронд яаралтай зохион байгуулж шийдвэрлэхээр Унгарын талтай тохиролцлоо.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.