?>

“Хөдөө аж ахуйг дэмжих зээл” олгох нөхцөл бүрдлээ.

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд “Хөдөө аж ахуйг дэмжих” 500 тэрбум төгрөгийн зээл багтсан.

1️⃣ Хаврын тариалалтад 100 тэрбум,

2️⃣ Ноолуур бэлтгэлд 200 тэрбум,

3️⃣ Малчдыг дэмжих 200 тэрбум

Арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй олгоно.

Зээлийн хүүгийн дэмжлэгийн санхүүжилтийн гэрээг Монгол банк, Сангийн яамтай, санхүүжилтийн ерөнхий гэрээг

▫️ Төрийн банк

▫️ Хаан банк

▫️ Худалдаа хөгжлийн банк

▫️ Голомт

▫️ Капитрон

▫️ Хас банк зэрэг арилжааны банкуудтай байгууллаа.

Аж ахуйн нэгжүүд дээрх арилжааны банкуудаар дамжуулан зээл авах боломжтой бөгөөд хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан зээлдэгчдийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна.

Зээлийн шалгуурын мэдээллийг доорх холбоосоор харах боломжтой.

https://mofa.gov.mn/exp/article/entry/2385…

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.