Сайд З.Мэндсайхан Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороонд ажиллалаа.

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд тус хороонд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилт, батлагдсан тохиолдлын гэрийн эмчилгээ, тусламж үйлчилгээний талаар мэдээлэл авлаа.

Сүхбаатар дүүргийн 20-р хороо нь 4400 гаруй хүн амтай, өнөөдрийн байдлаар 7 хүн коронавирусын халдвар авч, гэрээр тусгаарлагдан эмчлүүлж байгаа юм байна.

Гэрээр тусгаарлагдаж байгаа иргэддээ хорооны ажилтнууд хяналт тавьж, хорооны иргэдээ гудамж талбайд олноор явахгүй байх, гэртээ байж, болзошгүй эрдлээс сэргийлэх зөвлөмж өгч шуурхай ажиллаж байна.

Архаг, суурь, хүнд өвчтэй хүмүүс хөл хорионы дэглэм тогтоосон энэ үед эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байна гэдэг асуудал яригдаж байсан. Тиймээс зөвхөн ковидоор өвчилсөн хүмүүс гэлтгүй хүнд өвчтэй иргэддээ давхар анхаарал хандуулж, эмнэлгийн шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэхийг зөвлөлөө.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *