?>

Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай байгуулсан экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг сунгалаа.

Монгол Улсын газар тариалангийн салбарын түүхэн хөгжилд Беларусь Улсад үйлдвэрлэсэн МТЗ-80 трактор чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Зөвлөлт Холбоот Улсын үеэс өнөөг хүртэл манай улсын малчид, тариаланчид МТЗ тракторыг ашиглаж байгаа.

“Трактор, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх” төслийн хүрээнд 4,5 сая еврогийн техник, тоног төхөөрөмжийг Беларусь Улсаас Монгол Улсад нийлүүлэх бөгөөд 2021 оны хаврын тариалалт эхлэхээс өмнө техник, тоног төхөөрөмжийг хүлээн авах хүсэлтэй байгаагаа өчигдөр тус улсын Аж үйлдвэрийн сайд П.А.Пархомчиктой хийсэн цахим уулзалтын үеэр илэрхийлсэн.

Харин өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болсон байсан Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газартай байгуулсан Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийг нэг жилээр сунгахаар болов.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.