?>

Улаанбуудайг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан арилжаалдаг болно.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан 2021 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Монголын тариаланчдын үндэсний холбооны төлөөлөлтэй уулзлаа.

Монголын тариаланчдын үндэсний холбооноос газар тариалангийн бүтээмжийг нэмэгдүүлэх, энэ салбарын хөгжилд хувь нэмэр оруулах хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах бодлогын дэмжлэг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан тариаланчдад тулгарч байгаа гол асуудлуудад анхаарахын зэрэгцээ улаан буудайн арилжааг Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан зохион байгуулахаа илэрхийллээ.

Биржээр дамжуулж улаан буудайн арилжаа явагдсанаар тариаланч өөрөө үнээ тогтоох боломж бүрдэх юм. Түүнчлэн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн элеваторыг ашиглаж, энэ чиглэлд цогц шийдэл гарган ажиллах нь чухал гэдгийг онцоллоо.

Тариалан эрхлэлттэй холбоотой бас нэгэн чухал асуудал болох хөрс, үрийн асуудалд анхаарч хөрсний үржил шимийг сайжруулах, хөдөө аж ахуйн техникийн элэгдэл тооцох хугацааг багасгах, хүнсний агуулах ложистикийн сүлжээ байгуулах төслийн ажлыг хурдасгах, Хөгжлийн банкны санхүүгийн эх үүсвэрээр тариаланчиддаа олгож буй зээлийн хугацааг сунгах зэрэгарга хэмжээг бодлогын түвшинд дэмжин, цаашид Монголын тариаланчдын үндэсний холбоотой хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.

Эх сурвалж: https://www.facebook.com/Mendsaikhan.z

Leave a Reply

Your email address will not be published.