responsive img

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН

ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ ЖЕНДЭРИЙН ТАЛААР

БАРИМТЛАХ БОДЛОГО

(2018-2025)

Нэг. Нийтлэг үндэслэл

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын жендэрийн нэгдсэн бодлого нь (цаашид “Салбарын жендэрийн бодлого” гэнэ) тус салбарын бодлого, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хяналт үнэлгээг, мөн хүний нөөцийн болон түншлэл хамтын ажиллагааны хөгжлийг жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал, арга зүйгээр дэмжих үйл ажиллагааны хүрээг тодорхойлсон дунд хугацааны бодлогын баримт бичиг юм.

Салбарын төр, хувийн хэвшлийн байгууллагуудын ажилтнууд, малчин, тариаланч, үйлдвэрлэгч хувь хүмүүс, айл өрх, бүлэг, нөхөрлөлүүдийн жендэрийн ялгаатай хэрэгцээ, тулгамдсан асуудлыг илрүүлж, салбарын бодлого төлөвлөлтөд нэгтгэн шийдвэрлэх нь тэдний ажлын орчин нөхцөл, амьдралын чанарыг сайжруулахад хувь нэмэр оруулах төдийгүй тэднээс гарах бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулснаар нийгэм дэх жендэрийн тэгш байдалд хувь нэмэр оруулах арга зам болно. Улс орнууд жендэрийн бодлогоо хөгжлийн хэрэгцээ, байгаль орчин, нийгэм соёл, эдийн засгийн нөхцөл байдалдаа нийцүүлэн боловсруулж хэрэгжүүлж байна.

 Монгол эмэгтэй эрэгтэйчүүдийн жендэрийн харилцаа бүрдэх түүхэн орчин нөхцөл болох бэлчээрийн мал аж ахуйн онцлог, дэлхийн дунджаас 3 дахин илүү хурдацтай өрнөж буй уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд үйлдвэрлэлээ тогтвортой эрхлэхэд эмэгтэй, эрэгтэй хүмүүс, нийгмийн бүлгүүд суралцах, түншлэн ажиллах шаардлага салбарын жендэрийн бодлогын онцлог шинжийг тодорхойлж байна. Нөгөө талаас үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, хүнсний аюулгүй байдлыг хангах, улмаар соёл уламжлал, үндэстний шинж төрхөө хадгалж үлдэх сорилт тулгарч буй энэ цаг үед төрийн болон хувийн хэвшилд ажиллаж, өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй эмэгтэй, эрэгтэйчүүдийн идэвх оролцоо, хариуцлагыг бүх түвшинд сайжруулах, тэднийг чадавхижуулан дэмжих нь хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд чухал нөлөөтэй байна.

Хүний нөөцийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлтийн суурь болох хүйс болон бусад холбогдох үзүүлэлтээр ангилсан жендэрийн статистик мэдээлэл хангалтгүй байна. ХХААХҮЯ болон түүний харьяа байгууллагуудын нийт 461 төрийн албан хаагчдын 40 хувь нь эмэгтэйчүүд, 60 хувь нь эрэгтэйчүүд, харин удирдах ажилтны 28 хувь нь эмэгтэй, 72 хувь нь эрэгтэй байна. 2011 оны байдлаар1 нийт ААНБ-ын 32 хувь нь эмэгтэй удирдлагатай, үүнээс мал аж ахуйн салбарын ААНБ-ын 39,3, газар тариалангийн салбарын ААНБ-ын 30,25 хувийг эмэгтэйчүүд удирдаж байгаа нь дэлхийн ихэнх улс орнуудтай харьцуулахад өндөр үзүүлэлт байна.

Салбарын албан хаагчдын талаарх мэдээллийг цаашид нарийвчлан сайжруулах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудад ажиллагсдын талаарх жендэрийн статистик мэдээллийг бүрдүүлэх тогтолцоог баг, сум, хорооноос эхлэн бий болгох, хүний нөөцийн тулгамдсан асуудлын хүрээнд мониторинг хийхэд, мөн салбарын бодлого хөтөлбөрийн хүртээмж, үр өгөөжийг хувь хүнд, гэр бүлд, мөн эмэгтэйчүүдэд, эрэгтэйчүүдийн амьдралд гарсан ахиц дэвшлээр үнэлэхэд туслах жендэрийн багц үзүүлэлтүүдийг салбарын үйл ажиллагааны чиглэл тус бүрээр боловсруулан ашиглах, ялангуяа хяналт үнэлгээний тогтолцоонд нэвтрүүлэх хэрэгтэй байна.

Салбарын үйл ажиллагааг илүү хүртээмжтэй, үр өгөөжтэй болгоход жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлт, төсөвлөлтийн арга зүйг ашиглах боломж байна. Мал аж ахуй, газар тариалан, хүнсний ба хөнгөн үйлдвэрлэлийг дэмжих бодлого, үйл ажиллагааг эмэгтэй, эрэгтэйчүүдэд, нийгмийн бүлгүүдэд хүртээмжтэй, үр өгөөжтэй хүргэх, түүний дотор эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлэхдээ эмэгтэй, эрэгтэйчүүдийн ялгаатай ажил үүрэг, ялгаатай хэрэгцээнд суурилан сургалт, нөлөөллийн шинэлэг, оновчтой арга хэлбэрийг ашиглах асуудал тулгамдаж байна. Эдгээр нь эмэгтэй, эрэгтэй хүмүүст хүртээмжтэй ногоон ажлын байрыг нэмэгдүүлэх замаар салбарын тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал үүрэгтэй.

Салбарын жендэрийн бодлого нь төр, хувийн хэвшлийн хүний нөөцийг хөгжүүлж, ажилтан албан хаагчдын ажлын орчин нөхцлийг сайжруулахад чиглэхээс гадна төрийн үйлчилгээний хүртээмж, үр өгөөжийг сайжруулах, салбарын тогтвортой хөгжлийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд үйлдвэрлэгч, хэрэглэгчдийн бүх түвшин дэх тэгш оролцоо, тэгш хариуцлагын зарчмыг нэвтрүүлж, түншлэл хамтын ажиллагааг үндэсний болон олон улсын түвшинд хөгжүүлэх өргөн хүрээний үйл ажиллагааны стратеги, зураглал болно. Энэхүү бодлого нь мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын олон талт түншлэгчдийн жендэрийн асуудалд зарцуулж буй хүний болон санхүүгийн нөөцийг илүү үр бүтээлтэй хуваарилан зарцуулах боломж бүрдүүлэх ба салбарын хүний нөөц болон бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжлийн шинэ шатанд гаргаж, жендэрийн тэгш байдлыг хангахад жинтэй хувь нэмэр оруулахад чиглэгдэнэ.

Хоёр. Эрх зүйн үндэслэл

 

Салбарын жендэрийн бодлого боловсруулан баталж хэрэгжүүлэх нь  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг салбарын үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн хэрэгжүүлэх үр өгөөжтэй арга зам бөгөөд салбарын ажилтан албан хаагчдын болон бодлого үйл ажиллагааны ашиг тусыг хүртэгч хүн амын бүлгүүдийн бодит хэрэгцээнд суурилсан, алсын хараат, цогц хандлага юм.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай Монгол улсын хуулийн (2011) Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаархи Засгийн газрын бүрэн эрхийн тухай 16-р зүйлийн 16.1.1.- д “жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгах, жендэрийн мэдрэмжтэй төсвийн төлөвлөлтийн тогтолцоог нэвтрүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад чиглэсэн хөтөлбөр, энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан тусгай арга хэмжээг хэрэгжүүлэх, эдгээрийн хэрэгжилтийг хангахуйц санхүүгийн эх үүсвэрийг батлуулах” гэж заасан байна. Мөн хуулийн 18.3.1-д Жендэрийн үндэсний хороо жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хөтөлбөр, тусгай арга хэмжээг боловсруулах, хэрэгжүүлэх, түүний биелэлтэд хяналт тавих ажлыг зохион байгуулахаар заасан байна.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаархи төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагын чиг үүргийн талаар 19-р зүйлийн 19.1.-д “тухайн салбар, орон нутгийн хөгжлийн бодлого, ерөнхий төлөвлөгөө, хөтөлбөр, төсөлд жендэрийн мэдрэмжтэй болгох арга зүйг нэвтрүүлэх, тэдгээрийн төсөлд жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийлгэж, тайланг хэлэлцэж, дүгнэлт гаргах”, 19.1.2.-т “тухайн салбар, орон нутгийн хэмжээнд хүйсээр ангилсан статистикийн мэдээллийг бүрдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, бодлогын үр нөлөөг үнэлэх” талаар заасан байна.

Гурав. Бодлогын зорилго

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийг жендэрийн мэдрэмжтэй бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаа, хяналт үнэлгээгээр дэмжинэ.

Дөрөв. Бодлогын зорилт, хүрэх үр дүн, үйл ажиллагааны чиглэл

Салбарын жендэрийн бодлогын зорилгыг хангахын тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ. Үүнд:

 

Хүрэх үр дүн: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлого төлөвлөлт, түүний хэрэгжилт, хяналт үнэлгээг жендэрийн мэдрэмжтэй хийх арга хэрэгсэл, мэдлэг чадавхи бүрдэж, жендэрийн тэгш байдлыг хангах тогтолцоо хөгжинө.

 

2. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын хүний нөөцийн хөгжлийг дэмжин жендэрийн тэгш оролцоо, тэгш хариуцлагыг бүх түвшинд нэмэгдүүлэх;

 

Хүрэх үр дүн: Салбарын ажиллагсдын ажлын орчин нөхцөл, тэдэнд чиглэсэн төрийн үйлчилгээ ба хүний нөөц бэлтгэх тогтолцооны жендэрийн мэдрэмж сайжирч, эмэгтэй, эрэгтэй хүмүүс салбарын хөгжилд хувь нэмэр оруулах боломж, чадавхи сайжирна.

 

Хүрэх үр дүн: ХХААХҮ-ийн салбарт тулгамдаж буй жендэрийн асуудлыг шийдэх салбар дундын зохицуулалт, түншлэл хамтын ажиллагаа үндэсний 7 болон орон нутгийн түвшинд сайжирч, олон улсын түвшинд салбарын жендэрийн асуудлаар манлайлан ажиллах чадавхи бүрдэнэ.

 

Зорилт 1-ийн хүрээнд дараах чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

1.1. ХХААХҮ-ийн салбарын жендэрийн бодлогыг хэрэгжүүлэх тогтолцоог хөгжүүлэх;

1.2. ХХААХҮ-ийн салбарын бодлого төлөвлөлтөд жендэрийн дүн шинжилгээ, жендэрийн үнэлгээ, жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн арга зүйг нэвтрүүлэх;

1.3. ХХААХҮ-ийн салбарын бодлого төлөвлөлт, хяналт үнэлгээнд жендэрийн статистик мэдээлэл, жендэрийн шалгуур үзүүлэлтийн ашиглалтыг хэвшүүлэх,

1.4. ХХААХҮ-ийн салбарын бүх түвшинд жендэрт ээлтэй байгууллагын соёлыг бүтээх төрийн албаны манлайллыг хөгжүүлэх.

 

Зорилт 2-ын хүрээнд дараах чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

2.1. Салбарын төрийн ба хувийн хэвшлийн байгууллагуудад ажиллагч эмэгтэй, эрэгтэйчүүдийн ХАБЭА, нийгмийн хамгааллыг сайжруулж, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжих;

2.2. Салбарын хүний нөөцийг бэлтгэх үйл явц, тогтолцоог жендэрийн мэдрэмжтэй хөгжүүлэх;

2.3. Ажлын байранд жендэрийн ялгаварлан гадуурхлаас сэргийлэх, санал гомдол хүлээн авч шийдвэрлэх, жендэрт суурилсан хүчирхийлэлд өртөгсдийг ажлын байранд нь хамгаалах, дэмжих механизмыг төрийн болон хувийн хэвшлийн ААНБ-уудад бүрдүүлэх;

 2.4. Малчин гэр бүлийн хөгжлийг дэмжих, залгамж халааг бэлтгэх нийгэм соёл, эдийн засгийн цогц арга хэмжээ төлөвлөн хэрэгжүүлэх;

2.5. Хүнсний ногоо, жимс жимсгэний үйлдвэрлэлийн технологи, сургалт, санхүү-зээлийн үйлчилгээг жендэрийн мэдрэмжтэй хөгжүүлж, эмэгтэйчүүд ажиллах нөхцлийг сайжруулах;

2.6. Хөдөө аж ахуйн зохистой дадлыг малчин, тариаланч эмэгтэй, эрэгтэйчүүдийн жендэрийн ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн эзэмшүүлж, нийгмийн хариуцлагыг нь нэмэгдүүлэх;

 2.7. ЖДҮ, өрхийн үйлдвэрлэлд ажиллаж буй эмэгтэй, эрэгтэйчүүдийн ялгаатай хэрэгцээнд нийцсэн орон нутагт суурилсан мэргэжлийн зөвлөх үйлчилгээ, бизнес инкубаторын хүртээмжтэй тогтолцоо бий болгох;

2.8. Салбарт ажиллагч эмэгтэй, эрэгтэйчүүдийн жендэрийн ялгаатай хэрэгцээг хангаж, тэгш оролцоог дэмжих орон нутгийн удирдлага, шийдвэр гаргагчдын чадавхийг сайжруулж, хариуцлагыг нэмэгдүүлэх.

Зорилт 3-ын хүрээнд дараах чиглэлийн үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Үүнд:

            3.1. ХХААХҮ-ийн салбарт жендэрийн тэгш байдлыг хангахад чиглэсэн салбар хоорондын зохицуулалт, хамтын ажиллагааг дэмжих;

3.2. Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах НҮБ-ын тогтоолын хэрэгжилтийг үндэсний болон бүс нутгийн түвшинд манлайлах чадавхийг бэхжүүлэх;

3.3. Бүх түвшний хэрэглэгчдийн жендэрийн ялгаатай үүрэг ба хэрэгцээнд тулгуурлан үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн, зохистой хэрэглээг төлөвшүүлэх үндэсний чадавхийг хөгжүүлэх;

3.4. ХХААХҮ-ийн салбарт жендэрийн тэгш байдлыг хангахад донор орнууд, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны уялдаа, үр өгөөжийг сайжруулах.

Тав. Бодлогыг хэрэгжүүлэх хугацаа

 

Бодлогыг 2018-2025 онд хоёр үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Эхний үе шат буюу 2018- 2021: Энэ үе шат нь Засгийн газраас 2017-2021 онд хэрэгжүүлэх “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-ийн үйл ажиллагааны хэрэгжилттэй уялдана.

Хоёрдахь үе шат буюу 2022-2025: Энэ үе шат нь Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030-ийн хэрэгжилттэй уялдана.

Зургаа. Бодлогыг хэрэгжүүлэх төсөв, хөрөнгийн эх үүсвэр

Бодлогыг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийг дараах эх үүсвэрээр бүрдүүлнэ:

 · Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө;

· Хандивлагч улс, олон улсын байгууллагын тусламжийн хөрөнгө;

· Хувийн хэвшлийн хандив, тусламжийн хөрөнгө;

· Бусад.

Бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг жил бүр нарийвчлан гаргаж, голлон хэрэгжүүлэгч болон оролцогч талуудыг тодорхойлж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх олон улсын болон бусад байгууллагуудын салбарын хэмжээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөр, дэмжлэгийнхээ хоёроос доошгүй хувийг тус бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд зарцуулах зохицуулалтыг бий болгон хэрэгжүүлнэ.