responsive img

ЗАГВАР АЖ АХУЙ ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ ХАНГАХ АЖИЛ ХИЙГДЭЖ БАЙНА

9

10 сар

Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны Загвар аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд бүсийн захиргааны албан хаагч Т.Дорж, Х.Ханддорж, А.Пүрэвбаяр, Т.Анхбаяр нар 2019 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Дорнод аймгийн Халх гол суманд томилолтоор ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд үхэр сүргийн хадлан тэжээл бэлтгэх, ургац хураах, үхрийн байрыг засах, загвар аж ахуйн хашааг сэлбэж, усалгааны системийн усыг шавхах зэрэг ажлыг хийж гүйцэтгэсэн.