responsive img

“ИРГЭН ТАНД ЗӨВЛӨЕ” НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГ

25

9 сар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн А-375 дугаар тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сүхбаатарын талбайд “Иргэн танд зөвлөе” сэдэвт өдөрлөгийг 2019.09.24-ны өдөр иргэд олон нийтэд бүсийн захиргааны ажлыг сурталчлан таниуллаа.

Тус ажлын хүрээнд иргэдэд Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргааны бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны, талаар мэдээлэл өгөх, санал хүсэлт хүлээн авах, танилцуулга материал тараах зэрэг ажлыг зохион байгууллаа.