responsive img

НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН МОНГОЛ ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧТЭЙ УУЛЗАВ.

23

4 сар

Бүсийн захирал Д.Батболд 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужатай уулзлаа.

Уулзалтын үеэр Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж буй бодлогын хүрээнд Хөдөө аж ахуйн Халхгол бүтээн байгуулалтын бүсийн захиргааны хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Захирал Д.Батболд хамтын ажиллагааны хүрээнд Суурин төлөөлөгчийг Халхголд байрлах загвар аж ахуйн үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцахыг хүсэв. Суурин төлөөлөгч Винод Ахужа хүсэлтийг хүлээн авч, “Сovid-19” вирусын улмаас тогтоогдсон хорио цээрийн дэглэм цуцлагдахаар загвар аж ахуйд очиж ажиллахаар боллоо.

Уулзалтаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын зүгээс Халх голын бүс нутагт газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтарч ажиллана гэдгээ илэрхийлэв.